
Хятад, Япон, Тайваний хооронд оршдог Сенкаку арлууд нийт таван арлаас бүрддэг. Арлын хамгийн жижгийг Японы Засгийн газар эзэмшдэг бол үлдсэн дөрвийг нь Курихара гэр бүлийнхэн эзэмшин Засгийн газартаа түрээслүүлдэг.
Арал 1895 оноос хойш Японы захиргаанд байсан боловч 1970-аад оноос арлын орчим ихээхэн ашиг бүхий байгалийн хийн нөөц бий гэсэн НҮБ-ын судалгаанаас хойш Хятад, Тайван улсууд эзэмшлийн маргаан хийх болсон юм.
Арлыг тойрсон эсэргүүцэгчдийн үйл ажиллагаа сүүлийн үед ихсэж, хурцдах болсон юм. Удахгүй Хятадын Ерөнхийлөгч солигдохоос урьтаж Японы Засгийн газар арлыг худалдан авахаар яаравчилж байна. Учир нь арлын маргаанаас болж Бээжинг уурлуулах нь маш эрсдэлтэй алхам болох билээ.
Өмнө нь Курихарагийн гэр бүл арлаа худалдвал зөвхөн Японы Засгийн газарт худалдахаа мэдэгдэж байсан. Гэхдээ одоогоор үнийн тохироон дээр санал нийлэхгүй байгаа бололтой. Сүүлийн эх сурвалжаар Японы Засгийн газар 2 тэрбум иенийг санал болгосон мэдээ байна.
Өнгөрсөн долоо хоногт энэ худалдаанд зориулж иргэдээс 1,4 тэрбум иен цугларчээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ