Их, дээд сургуулийн хичээл 09.00 цагт эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллага, бусад төрийн болон төсөвт байгууллагын ажил эхлэх, дуусах цагт өөрчлөлт орууллаа.
Ингэснээр ирэх есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн төрийн байгууллагын ажил 08.00 цагт эхэлж 17.,, цагт дуусна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 08.00 цагт хүүхдүүдээ хүлээн авах бол их, дээд сургуулийн хичээл 09.00 цагт эхлэх юм байна.
Түүнчлэн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх аж. Энэхүү зохицуулалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ