Зургаан аймаг тооллогын материалаа хүлээлгэн өглөө
Үндэсний статистикийн хороонд өнгөрсөн долоо хоногт Булган, Дундговь, Сүхбаатар, Төв, Дархан-Уул, Говьсүмбэр гэсэн зургаан аймаг тооллогын материалаа хуваарийн дагуу шалгуулан, хүлээлгэн өгчээ. Тооллогын асуулга нөхөлтийн уялдаа, холбоо, шилжих хөдөлгөөн, төрсөн газар, суурьшлын байдал, байнга амьдардаг газраа төрснөөс хойш амьдарч байгаа эсэх зэрэг асуултын хоорондын уялдаанд нэлээд алдаа гарсан аж. Харин энэ долоо хоногт Архангай, Баянхонгор зэрэг зургаан аймаг, нийслэлийн Хан-Уул дүүрэг тооллогын материалаа шалгуулж хүлээлгэн өгөх юм байна. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ