16 мянган тонн мах нөөцөлнө

img

Засгийн газрын хуралдаанаар ирэх оны хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд зориулж 16 мянган тонн мах бэлтгэн нөөцөлж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Нөөц махны урамшуулалд шаардлагатай 16 тэрбум төгрөгийг ирэх оны орон нутгийн төсөвт тусгахаар болсон байна.

Мах нөөцлөх, махны үнийг тогтвортой байлгах, улмаар бууруулах нь энэ Засгийн газрын анхаарлын төвд байна. Малчид малаа хямд үнээр борлуулдаг гэж гомдоллодог бол нийслэлчүүд өндөр үнээр худалдан авдаг.

Малчны хотоос дэлгүүрийн лангуу хүртэл олон шат дамждагаас махны үнэ өсдөг учир үүнийг зохицуулах, оновчтой гарц олох талаар Засгийн газар дахин тусгайлан хэлэлцэхээр боллоо.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jenco compani mandahnee. Ingej ashig sonirholiin business yavj bolj baigaa uymuu
2012-08-28
ZAR:
2012 OND ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-28
Зочин:
Баттулга Алтанхяуг хоёр аргагүй л монголын махны зах зээлийн 60%-г хянадаг гэдэг үнэ байгаа биз хамгийн эхэнд өөрсдийн бизнесдээ зориулж мөнгө гаргуулж байгаа нь энэ шүү дээ
2012-08-28
ИХ ӨР:
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛАХ АМЛАЛТАА ХЭДЭН ЗУУ МДАХИН ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЖЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХ УУ АЛТАНХУЯГ ДАРГА ГУАЙ ХАМТ ИДЭЛЦЭЭГҮЙ БОЛ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
2012-08-28
гого:
Мах нөөцөлж хомсдол үүсгэн түүгээрээ дээгүүрээ бизнес хийдэг өнгөрсөн засгийн луйврыг болиочээ,тэр нь дэлгүүрээр олигтой зарангүй худлаа дусагнуулаад хаанаа ч хүрдгүй шүүдээ,эсвэл картанд оруулах эсвэл бүр болих хэгэгтэй нөөцийн махнаас болж махны үнэ өссөн зах зээлийнхээ жамаар явах хэрэгтэй.Гадагшаа мах гаргахыг хорих хэрэгтэй луйварчид улсын мөнгөөр мах нөөцлөөд гадагшаа гаргадаг биз.
2012-08-28