Загварын ертөнцийн завсаргүй найзууд
Загварын шоуг нээж, томоохон компаниудын нүүр царай болж яваа топ модель Э.Одгэрэл, “том” Л.Байгаль нар тун ч дотно найзууд гэгддэг. “Байгаль” салоноо нээж загварын ертөнцөөс холдсон загвар өмсөгч Л.Байгаль 1990-ээд оны тэртээ сайхан бүсгүйн тэмцээнд оролцож, есөн эрдэнийн нэгээр шалгарч байсан удаатай. Гэвч өдгөө УИХ-ын гишүүн болсон нөхрийнхөө дэмжлэгээр бизнесийн салбарт хүчин зүтгэх болсон тэрбээр томоохон арга хэмжээнд олны нүдийг хужирлан явах дуртай. Топ модель Э.Одгэрэлийн хувьд үргэлж олны анхаарлын төвд байдаг болоод ч тэр үү, биеэ тун сайхан авч явдаг гэлцдэг. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр болсон рок попынхны цугларалт буюу “Их Хуралдай” тоглолтын улаан хивсний ёслолын арга хэмжээнд “том” Л.Байгаль, топ модель Э.Одгэрэл нар хамтдаа ирсэн нь энэ. Сонгодог загварын үнэтэй даашинзаа цагаан, хөх сувдтай хослуулсан загварын “акул”-ууд олны танил уран бүтээлчидтэй ихэд дотночлон уулзаж, үзэгчийн суудал руу яаран алхаллаа. Р.Есүй






СЭТГЭГДЭЛ БИЧИХ