Машинаа сонгож цагаа алдах уу, аль эсхүл...
Өчигдрөөс эхлэн нийслэлийн шинэ удирдлагуудын хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах санаачилга ажил хэрэг болж эхэлсэн. Нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн хэрэгслүүд зорчих болсон нь иргэдийн сайшаалыг хүлээж байгаа ч үлдсэн хоёр эгнээний ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Үүнийг зарим хүмүүс шүүмжилж байгаа ч жолооч нарыг машин дотроо түгжирч цагаа барж суухаар нийтийн тээврээрээ үйлчлүүлэх сонголтыг хийхэд хүргэж, улмаар хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо ч цөөрнө хэмээн өмөөрөх нэг нь ч байна.
Н.Өрнө
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ









СЭТГЭГДЭЛ БИЧИХ