
Германы Дюссельдорф хотноо зохиогдсон спортын тэмцээний үеэр тэмцээнийг зохион байгуулж байсан албаны ажилтан жад шидэгчийн жадаар хоолойдоо сүлбүүлж амь эрсэдсэн харамсмаар хэрэг болжээ. Осол ням гаригт болсон бөгөөд 74 настай эрхмийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан байна.
Хохирогчийг Дитер Штрак гэдэг бөгөөд шидэлтийг хэмжих гэж байгаад жадыг газарт хүрэхээс нь өмнө оногдсон аж. Хэрэг явдлаас болж арга хэмжээг цуцалсан байна.
Жад шидэгч 15 настай тамирчинд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа аж.
Орон нутгийн тамирчдын холбооны сайт дээр тавьсан мэдэгдэлд ноён Штрак бол олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, туршлагатай спортын шүүгч байсан гэсэн байлаа.
Тэмцээний үеэр заримдаа осол гарах нь байдаг ч хүн эрсдэх явдал ховор байдаг ажээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ