“Нээлттэй хаалганы өдөр”-өө зохион байгууллаа

img

Булган аймгийн Татварын хэлтсийнхэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр”-өө зохион байгууллаа. Тус “Нээлттэй хаалганы өдөр”-өөрөө 2011 онд ТЕГ-аас дэвшүүлж буй “Цахим татварын орчин – Иргэний татвар” зорилтын хүрээнд цахим хэлбэрээр тайлан хүлээж авахын ач холбогдлын талаар өргөнөөр сурталчилж, гарын авлага тараан татвар төлөгчдийн хүртээл болгон хэлтсийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ иргэдийн санал бодлыг хүлээн авч газар дээр нь заавар зөвлөгөө өгч нийт 145 санал асуулга, саналын хуудсыг хүлээн авч цаашдын бодлого шийдвэрт тусгаж ажиллахаар боллоо. Мөн тус арга хэмжээний үеэр энэ онд аймгаас дэвшүүлж буй “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил”-ийн ажлын хүрээнд аймаг, сумаа ойрын ирээдүйд хөгжүүлэх талаар “Нэг иргэн – нэг санал” хуудсаар санал авч иргэдийн санал бодлын жагсаалтыг аймагтаа уламжилж “Нээлттэй хаалганы өдөр”-өө өргөн хүрээнд үр дүнтэй зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hey, that's the gerastet! So with ll this brain power AWHFY?
2011-12-31