
Монголын Паралимпийн Хорооны Топ Түнш Хадгаламж банк Паралимпийн XIV наадамд оролцох баг тамирчдыг дэмжихээр Хамтдаа Ялъя аяныг хоёр дах удаагаа зарлаж нийт харилцагч, хамтран ажилладаг байгууллага болон ажилтнуудынхаа тусламжтайгаар амжилттай үргэлжлүүлж байна.
Хүн төрөлхтөний эв нэгдлийн наадам эхлэхэд ганцхан хоног үлдэж байгаа тул Монгол Улсын иргэн бүрийг Хадгаламж банкин дах паралимпийн 2012 000 2012 тоот дансанд хандив өгөх, 151881 дугаарт Amjilt гэсэн мессежийг илгээж спортод элэгтэй, эх орноо гэсэн хүн бүрийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
Дашрамд дурдахад паралимпийн гэр бүлд хамгийн анх албан ёсоор орж ирсэн бизнесийн томоохон байгууллага болох Хадгаламж банк нь тамирчдаа тууштай дэмжихээр урт хугацааны түншлэлийн гэрээг Монголын Паралимпийн хороотой байгуулсан. Иймд Хадгаламж банк нь цаашид ч энэ чиглэлээрээ тамирчдаа дэмжихдээ баяртай байгаа юм.
Цагаа олсон тус амжилтанд үлэмж их нэмэр болдог. Медалийн буухиаг үргэлжлүүлэх тамирчдад сэтгэлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нийт харилцагч нартаа гүнээ талархаж байгаа илэрхийлье.
Алтан соёмбот тугаа мандуулан амжилтын буухиагаа үргэлжлүүлэх алдар цуут паралимпийн тамирчдаа дэмжин эх орноо гэсэн хүн бүрийг уриалж урссан дусал хөлс бүрийн төлөө уухайлан дэмжицгээе. Монголчууд хамтдаа байхдаа хүчтэй.
БИД ЯЛНАА!!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ