“Ганнам стиль”-ийн дуучин Psy гэж хэн бэ?

img

Сүүлийн үед дэлхий даяар хит болж, барууны одууд хүртэл хоорондоо шивнэлдэх болсон “Gangnam Style/Ганнам стиль” дуу биллбордын K-pop чартыг тэргүүлээд байгаа юм. K-pop чарт нэг жилийнхээ ойг тэмдэглэж байгаатай давхцан чартыг эзэгнэж байгаа тус дуу тав дахь долоо хоногтоо тэргүүлж, рекорд тогтоогоод байна. Тэгвэл энэхүү стилийг гаргагч хэн юм бэ? Реппер PSY буюу Пак Же-Санбон нь 1977 оны арванхоёрдугаар сарын 31-нд БНСУ-д төржээ. Бостоны их сургууль болон Берклигийн хөгжмийн коллежийг төгссөн. 2000 оноос хойш идэвхтэй уран бүтээл хийж байгаа аж. Тэрээр хөгжилтэй клип болон тайзны бүтээлүүдээрээ алдартай бөгөөд хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан юм. Мөн PSY өөрийгөө K-pop хэв загварыг дагадаггүй гэж тодорхойлох дуртай гэнэ. Одоогоор “YG entertainment”-тад ажилладаг тэрээр түүний дуу ингэж хит болно гэж огт бодоогүй гэжээ. Одоогоор YouTube сайтаар 68 сая хандалт авсан уг дуу Жастин Бибер, Кети Перри нарыг ардаа орхиод байна. PSY залуу дуучин Жастин Бибертэй хамтран ажиллаж магадгүй байгаа бөгөөд саяхан түүний менежер Скутер Браунтай уулзжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhhhh:
sain bna
2012-08-31
Asia-aas 1 ni ch gesen ovoo sh dee. dandaa har sarmagchinguud od bolj bhaar
2012-08-28
bolovsroltoi hunur bna shyy
2012-08-28