Н.Лувсанжав: Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбум төгрөг зарцуулна

img

УИХ-ын гишүүн А.Бакей Төрийн ордонд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, тус хорооны нарийн бичгийн дарга Д.Содномцэрэн нартай Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах  талаар санал солилцлоо. УИХ-ын  ээлжит чуулганаар маргааш Орон нутгийн сонгуулийн  тухай хуулийн төсөлтэй хамтатган бэлтгэл ажлыг  хангах  талаар хэлэлцэхгүй бол цаг хугацааны хувьд давчуу байгаа гэдгийг гишүүн А.Бакей онцоллоо. Тэрбээр ”Бэлтгэл ажлын хувьд цахим үнэмлэх, саналын хуудас хэвлэх, зохион байгуулалтын  зэрэг хэд хэдэн чухал асуудал бий. Орон нутгийн сонгуулийн хуулийг маргааш болох ээлжит бус чуулганаар хэлэлцэх УИХ-ын даргын захирамж гарсан.  Тиймээс маргааш товлогдсон ээлжит бус чуулганаар төсвийн тодотголтой хамт  аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн  хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх явцад бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэх нь зөв” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тиймээс орон нутгийн сонгуулийг зохион байгуулах  төсөв зардлын асуудлыг ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийх  үед  хэлэлцэж тусгахгүй бол цаг бага байгаа гэв. Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав  “Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн мөрөөр авах арга хэмжээ болон хуулийн дагуу зайлшгүй зохион байгуулах хоёр тойргийн дахин санал хураалт, орон нутгийн сонгуулийг зохион байгуулж ажиллах, арга зүйн удирдлагаар орон нутгийн сонгуулийг хангах үүрэгтэй. Орон нутгийн сонгуулийг автоматжуулсан техник хэрэгслээр явуулахтай холбогдон  бэлтгэл ажлыг хийх, хуулийн гол гол зохицуулалттай холбоотой асуудлаар анхаарахаас өөр аргагүй нөхцөл бий. Юуны өмнө дахин санал хураалтын бэлтгэлийг хангах асуудлаар анхаарлаа хандуулж байна. Өмнөх сонгуульд ажилласан АНУ-ын компанийн  төлөөлөл ирсэн өчигдрөөс эхлэн дахин санал хураалтын асуудлаар ямар үйлчилгээ,үнэ өртөгөөр   авах вэ гэдэг хэлэлцээг эхэлсэн. Мэдээж энэ хүмүүстэй орон нутгийн сонгуулийн хуулийн үндсэн төсөлд  байгаа  зарчим, концевцыг харж үзсний үндсэн дээр хэрэв орон нутгийн сонгуулийн хуулийг автоматжуулах хэлбэрээр явуулахад тохиролцох зарчмын асуудлын тухай  санал солилцох байх.  Төлөөлөгчид энэ долоо хоногт ажиллана. Өмнөх сонгуулийн гэрээний хэлэлцээг дүгнэнэ.  УИХ-ын гишүүн А.Бакей нарын өргөн мэдүүлж буй Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй  СЕХ-ынхон танилцаж тодорхой саналыг гаргаж  төсөлд тусгагдсан. Цаашдаа чуулганааар орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэхэд анхаарах асуудал бий. Эл хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол анхаарлаа хандуулах зүйл нь автоматжуулах бэлтгэлийг бодитой хангах боломжийг  олгосон  эрх зүйн орчин бүрдүүлж өгөхийг хүсэлт байгаа. Гэхдээ энэ бол дан ганц СЕХ-ны хүсэлт биш юм. Ер нь автоматжуулалтыг хариуцаж буй АНУ-ын компани албан ёсоор бичгээр хүсэлтээ гаргасан” гэв. Тиймээс  үүнийг ТББХ-руу шилжүүлсэн аж. Уг хуулийн хэлэлцүүлгийн явцад анхаарах байх гээд гол  хүндрэл нь орон нутгийн, аймаг, дүүргийн сонгуулиар олон төрлийн саналыг хуудсыг програмчилж ялгавартайгаар хэвлэх асуудал бий гэнэ.  Ер нь саналын хуудсыг хэвлэх зориулалтын цаасыг захиалах ажил эхэлсэн юм байна.  Дахин санал хураалтын хуудсыг ч зохих хугацаанд нь нийлүүлэх боломжтой эсэхийг анхаарч ажиллана  гэлээ. Түүнчлэн техник ажиллагааны хүндрэл байгааг ч санал солилцох үеэр дуулгалаа.  Зөвхөн нийслэлд өнгөрөгч сонгуулиар 50-иад төрлийн саналын хуудсыг хэвлүүлэхэд арав гаруй хоног хэвлэсэн юм байна. Тиймээс  анх удаа хэвлэсэн  учраас алдсан зүйл байгаа, үүнээс  сургамж авч ажиллах гэнэ.  Одоо бол  хэдэн мянган төрлийн саналыг хуудсыг баталгаажуулах шаардлагатай байгаа учраас  СЕХ  дангаараа энэхүү ажлыг хийхэд хүндрэлтэй байгаа аж. Тиймээс орон нутгийн сонгуулийн хороод  саналын хуудсын мэдээллийг төлөөлөл нь ирж өөрсдөө баталгаажуулахад хяналт тавих  боломжийг хуульд тусгаж өгөх шаардлагатай байгаа юм байна. СЕХ дангаараа хийхэд цаг хугацааны хувьд боломжгүй аж. Түүнчлэн СЕХ орон нутгийн сонгуульд зарцуулах төсвийг урьдчилсан байдлаар гаргажээ. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн үеэр   төсөвлөсөн зардлаас аль болох багасгаж тусгасан юм байна.  Гэхдээ улс орон даяар томоохон  сонгууль болох учраас зардал хуульд зааснаар төсөвлөгдөх ёстой гэж СЕХ үзэж байгаа аж. Одоогоор 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо гаргажээ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

СЕХ-ны дарга гэх энэ пизда чинь Хужаа Элбэгдорж хоёр хоорондоо хуйвалдаж АН-ыг луйвраар олонхийн суудалтай болгосон юм байна
2012-11-13
songuulia hurtel amerikaas asuudag bolsiimuu mongolooroo baiyaa tom gurnii jijig duureg shig l baihiimaa yum ch olon datga vee doloon bor ogotnii ulger l odoo heregjeed bn daa
2012-09-03
өр:
монгол улс асар их өртэй орон болжээ монгол улсын төсвийг хурдан өрнөөс нь гаргаарай оюу толгой 5 толгойн гэрээг дахин хянах хэрэгтэй цуцалсан ч болно монголд ашиггүй бол бүгдийг цуцал хариуцлагагүй гэрээ хийсэн этгээдүүдэд одоо хариуцлага тооцохгүй бол хөрөнгө оруулагч нар хөдлөхгүй эхлээд тэдний гар хөл бологчдыг илрүүлж зохих шийтгэл оногдуулж хөрөнгийг нь хураах хэрэгтэй билигт баяр нарыг яаралтай баривчилан монголд авч ирэх хэрэгтэй
2012-08-28