Хасбаатарын гудамжны 2.3 км автозамыг шинэчилж байна

img

Хасбаатарын гудамжны 2.3 км автозам буюу Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Эх нялхсын баруун талаар өгсөж бичил хорооллын урдуур 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудал хүрэх автозамыг шинэчилж байна. Замын трасст орсон 35 газрыг чөлөөлөхөөс одоогоор 20-ыг нь чөлөөлжээ. Нийт 900 метр хэсэгт замын өргөтгөл, 200 метр хэсэгт хашлага суурилуулалт хийсэн байна. Хуучин долоон метр өргөнтэй уг замын зорчих хэсгийн өргөн 15 метр, явган хүний замын өргөн хоёр талдаа гурван метр байх юм. Мөн хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугам, ногоон байгууламжтай байхаар зурагт тусгажээ. Энэ замд хөдөлгөөний ачаалал ихтэй учраас зам барилгын ажлыг ихэвчлэн шөнийн цагаар хийж байгаа юм. Гэрээ ёсоор дараа жилийн зургадугаар сард хүлээлгэж өгөх уг замын зорчих хэсгийг нь энэ онд хийж дуусгахаар төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ