
"Нарны зам"-ын баруун хэсэг буюу Төмөр замын вокзалаас Депогийн уулзвар /10-р хорооллын уулзвар/ хүртэлх нэг км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Монгол Сата интернэшнл” ХХК шалгаран, гэрээ байгуулан ажиллаж байна. Хуучин явган зам болон хашлага хуулах, хайс авах, гэрэлтүүлгийн шон буулгах зэрэг талбайн цэвэрлэгээний ажлуудыг хийж дуусчээ.
Автозамын трасст орсон 10 гаруй объектоос долоон объект нүүлгэн шилжүүлэлт хийгээгүй. Эдгээрийн дөрөв нь "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хашаа бөгөөд Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас үнэлгээ хийгээд байна. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнийг хязгаарлан инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа юм. Замын өргөнийг 13-18 метр болгож, явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй хийх энэ замыг гэрээний дагуу 11 дүгээр сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ