Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний бэлтгэл ажилтай танилцана

img

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан маргааш 11.00 цагт дүүргүүдийн засаг дарга нартай уулзана. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн уулзалтын танхимд болох уг уулзалтаар халаалтын улирал эхлэж байгаатай холбогдуулан агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажилтай танилцах юм. Уулзалтад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын орлогч Б.Пүрэвдаваа нар оролцоно. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүмүүсийн эрүүл мэндийг доройтуулж байгаа агаарын бохирдлын гол үүсгэгч нь цахилгаан станц болохоор цахилгаан станц болон түүний үйл ажиллагааг хянан зохицуулагч төр засагт ард олон шаардлага хүргүүлж харин мэдээллийн хэрэгсэл ард түмний дуу хоолой болох ёстой. Бидэнд тэгж шаардах эрх бий шүү дээ. Монгол улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 2-т зааснаар: Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Мэдээллийн хэрэгслүүдийн нэн тэргүүнд гүйцэтгэх ёстой үүрэг бол цахилгаан станц нь монгол улсын хуулийн заалтыг зөрчиж байгааг ард түмэнд мэдээлэх явдал юм. Утааг багасгах гарц огт байхгүй байгаа юм биш. 21.00-06.00 хооронд оросоос хямдхан эрчим хүч худалдан авч энэ хугацаанд улаанбаатарын цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоовол утаа 20 хувь багасна. Хамгийн гол нь цахилгаан станц / төр засаг/-т хандан 50-15 гэсэн дүрэм 3-5 дүрмийг мөрдөхийг шаардах хэрэгтэй. 50-15 дүрэм гэдэг нь нүүрсний цахилгаан станц нь хотоос 50км, хийн цахилгаан станц нь хотоос 15км зайтай байх, 3-5 гэдэг нь улаанбаатарын цахилгаан станцыг 3 жилийн дотор эрчим хүч үйлдвэрлэхийг нь болиулж станцаас ялгарах утааг 50 хувь багасгах, 5 жилийн дотор станцад ашиглах түлшийг байгалийн хий юмуу нүүрсний хий болгон өөрчлүүлж станцаас ялгарах утааг 0-г болгохыг шаардах хэрэгтэй.
2012-08-29
tsetsegmaa:
Amgalan dargaa БГД-ийн 20-р хороонд та очиж үзсэн үү? Өндөр буянт холдинг.алтан ураг гэх мэтийн зуурмагийн үйлдвэрүүд цементийн шавхруугаа зам дээр асгадгаас болж дэвшилийн ойролцоо явахад 2 машин 1-ийгээ олж харахааргүй цементен тоос дэгдэлт болж хүний уушгинд цемент зууралдаж байдаг байгаа гэдгийг ойлгох чадвар танд байна уу? 2.Моносоос сонсголонгийн гүүр хүрэх зам дагуу 1-ч гэрэл байхгүй 3. зам нь эвдэрсэн явган хүний зам гэж байхгүй 4. Ийм олон зуурмагийн завод хот дотор байх хэрэг байна уу 5. Эдгээр заводууд ганц ширхэг ч мод тарьдаггүй 6. Энэ тоосжилтийг агаарын бохирдол гэж үзэх үү 7. Замаа яах вэ 8. Та жил бүр зөвхөн БГД гэсэн шовгорыг л тохижилт хийсэн гэх юм өргөн хүрээтэй харвал яасийм бэ хариулт өгнө үү
2012-08-28