Сүхбаатарын гудамжны зорчих хэсгийн хучилт дууслаа
Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа Сүхбаатарын гудамжны хоёр км авто замын шинэчлэлтийн ажлыг бүрэн хийж дуусгажээ. Төв шуудангийн зүүн урд уулзвараас Их тойруу, Ногоон нуурын гудамж хүртэлх энэ замд инженерийн шугам сүлжээний шинэчлэлт, борооны ус зайлуулах шугамын ажлыг хийсэн. Харин явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэн ирэх арваннэгдүгээр сард хүлээлгэж өгөх юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ