
Энэ онд нийслэлийн замын сангийн 8,314.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 27.26 км авто замыг шинэчлэхээр төлөвлөжээ.
Нийт 18 багц ажил гүйцэтгэхээс 16 багц ажлыг бүрэн гүйцэтгээд байсан бөгөөд Баянзүрх дүүргийн III хороо, "Ану-Үжин" зочид буудлаас хойш НИММ аудит, 33-р сургуулийн урдуур Сансарын туслах зам руу холбох 0.53 км авто замын хучилтын ажлыг "Баткубик" ХХК хийж гүйцэтгэсэн байна. 11а байрны дулааны шугамын шинэчлэлт, 33-р сургуулийн хашааг замын трассаас чөлөөлөх ажлуудыг хүлээснээс энэхүү шинэ замын гэрээг сунган ажиллажээ. Харин Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Их тойруугийн замаас 7б байрны урд зам хүртэлх 0.24 км авто замын шинэчлэлтийн ажил "Одкон" компанийн дулааны шугамын шинэчлэлтийн ажлаас шалтгаалан хүлээгдээд байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ