
Өмнөговь аймагт зам тээврийн осол өсч байна. Өнгөрсөн онд нийт 133 осол, хэрэг гарсан нь өмнөх оныхоос 1,1 дахин нэмэгджээ. Тэдгээрийн дотор 34 хэрэг, 99 осол бүртгэгдсэн байна.
Энэ нь автотээврийн хэрэгслийн тоо эрс олширч байгаатай холбоотой ч аж. Зөвхөн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэс МГЛ”, “Энержи ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” зэрэг компани нүүрс олборлож, Цагаан хад хүртэл 245 км замаар тээвэрлэдэг.
Одоогоор нүүрс тээврийн ажлыг 100-120 тонны даац бүхий 5700 гаруй автомашинаар гүйцэтгэж байна. Энд 11 мянга гаруй жолооч ажилладгаас монгол 3300, хятад 7700 жолооч ажилладаг ажээ. Харин нүүрсний замын 100 км, 170 км, 220 км дээр ЗЦГ-ын гэрээт албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ