
Өмнөговь аймагт сум дундын хоёрдугаар шүүх, сум дундын хоёрдугаар прокурорын газар байгуулах хууль, тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж нар боловсруулан өргөн барьжээ. УИХ төслийг хэлэлцэн баталбал тус аймгийн Ханбогд суманд байгуулагдах уг шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд Баян-Овоо, Манлай, Цогтцэций, Ханбогд сум багтана. Энд нэг ерөнхий шүүгч, таван шүүгч ажиллахаар тусгажээ.
Гурвантэс суманд байгуулах сум дундын хоёрдугаар прокурорын газарт Ноён, Сэврэй, Гурвантэс сумыг харьяалуулах юм байна. Ингэснээр Өмнөговь аймгийн 61 мянга гаруй хүн амд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд тустай.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ