Victoria’s Secret-ээс 15 сая ам.доллар нэхлээ

img

Охид бүсгүйчүүдийн сайн найз болсон Victoria's Secret болон толгой компани Limited Brands, Inc.-ээс тэдний сүлжмэл дотуур хувцасны нийлүүлэгч байсан Италийн Zephyrs компани 15 сая ам.доллар нэхэмжилжээ. Италийн компанийн мэдээлснээр дотуур хувцасны аварга компани тэдэнтэй хамтран ажиллахаа болисон ч тэдний бүтээгдэхүүнийг хаяг, рекламны зурган дээр ашигласаар байгаа гэнэ. Тэд илүү үнэтэй, италид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зургаар хэрэглэгчдийг хуурч хямд, Канадад үйлдвэрлэсэн оймс борлуулж байгааг өөрсдийн бүтээгдэхүүний харьцуулсан зургаар нотложээ. Гомдлыг наймдугаар сарын 10-нд гаргасан бөгөөд олон нийтэд даваа гаригт танилцуулсан байна.       Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ