Рассел Бренд Spice Girls-ийн Геритэй болзож байгаа

img

Кети Перригийн хуучин нөхөр, хошин шогч Рассел Бренд английн алдарт охидын хамтлаг Spice Girls-ийн од Гери Халливелтэй болзож байгаа тухай мэдээ өнөөдөр цацагджээ. Тэд аль аль нь Лондонгийн Олимпийн хаалтын ажиллагаанд оролцсон бөгөөд түүнээс хойш болзож эхэлсэн гэнэ. Бренд Геритэй болзох гэж найз охин Изабелла Брюстерийгээс ч салжээ. Бренд Олимпийн үеэр Геритэй уулзаад ихэд сандарсан бөгөөд, “Би Гери Халливелд дурлачихлаа. Бүх зүйл зохих ёстой байрандаа очсон мэт санагдаж байна” хэмээн сэтгэлээ нээсэн гэнэ. Тэд өмнө нь бие биенийгээ мэддэг байсан ч Олимпийн үеэр л илүү ойртож танилцсан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ