
Манай сайт тухайн өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэн тухай мэдээллийг цувралаар хүргэж буй. Тэгвэл наймдугаар сарын 29 манай гаригийн түүхэнд хэрхэн бичигдсэнийг сонордуулья.
- 708 онд Японы арал дээр зэс мөнгийг худалдаанд хэрэглэдэг болжээ
- 1498 онд нэрт аялагч Васко Да Гама Энэтхэгийн Калькуттагаас Португали улсдаа эргэн иржээ
- 1521 онд Оттоманы эзэнт гүрний цэрэг тэр үеийн Нандоөехевар одоогийн Белград хотыг бүсэлсэн байна
- 1759 онд Пруссын Их Фредерик хаан Саксонид халдан довтолсноор түүхэнд 7 жилийн дайн хэмээн тэмдэглэгдсэн дайн эхэлжээ
- 1825 онд Бразил улс Португалиас салж тусгаар тогтносон улс болохоо зарлав
- 1831 онд Майкл Фарадей цахилгаан индукцийн хуулийг нээжээ
- Британийн эзэнт гүрэн Манж Чин улсын хооронд өрнөсөн хар тамхины нэгдүгээр дайн 1842 оны Нанжины гэрээгээр төгсгөл болжээ
- 1898 онд автомашины дугуй үйлдвэрлэгч Good Year компани байгуулагджээ
- 1907 онд Канадад Квебекийн гүүрийн барилгын ажилд осол гарч 75 барилгачин амиа алджээ
- 1910 онд Япон-Солонгосын гэрээгээр солонгосчууд Японы дарлалд орсон
- 1916 онд АНУ Филиппинд автономит эрх олгов
- 1922 онд Нью-Йорк хотноо анхны радио сурталчилгаа цацагджээ
- 1941 онд Эстонийн нийслэл Таллин хотыг нацистууд булаан эзэлсэн
- 1949 онд ЗХУ анхны цөмийн бөмбөгөө Казакстаны Семипалатинскийн орчимд туршжээ
- 2005 оны энэ өдөр Катарина хар салхи АНУ-д нүүрлэж, 1836 хүн амиа алдаж, 80 тэрбум ам.долларын үлэмж хохирол учруулсан
Мөн энэ өдөр олон алдартнууд мэндэлснээс Шведийн алдарт жүжигчин эмэгтэй Ингрид Бергман /1915/, Попын хаан Майкл Жексон /1958/ нарыг нэрлэж болно. Ингридд Бергман нь 1915 оны энэ өдөр мэндэлж мөн л 1982 оны энэ өдөр нас нөгчсөн түүхтэй гэнэ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ