Сонгинохайрханы Ардчилсан Залуучуудын Холбоо шинэ удирдлагуудаа сонголоо

img

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан залуучууд чуулж холбооныхоо шинэ Тэргүүн, Дэд Тэргүүнийг сонгожээ.  Чуулганы төлөөлөгчөөр тус дүүргийн 32 хороо бүрээс сонгогдсон залуу гишүүд оролцож, өмнө нь Дэд Тэргүүнээр ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын Хорооны гишүүн, нийслэлийн АЗХ-ны зохицуулах зөвлөлийн гишүүн,  14-р хорооны Ардчилсан намын дарга Ганболдын Билгүүнийг 86,3 хувийн саналаар сонгосон байна. Г.Билгүүн 2008-2012 онд СХД-ийн Ардчилсан Залуучуудын Холбооны дэд Тэргүүнээр ажиллахдаа “Сонгинохайрханы 805 залуу” шинэ гишүүдийн батлах гардуулах ёслолын үйл ажиллагаа болон “805 залуусын Архигүй шинэ жил”-ийн үйл ажиллагааг зохион байгуулж, намынхаа гишүүд дэмжигчдийн хүрээг нэмэхэд багагүй хувь нэмрээ оруулсан чадварлаг боловсон хүчин болохоо харуулж чаджээ. СХД-ийн АЗХ-ны Дэд Тэргүүнээр Б.Бүрэнтөгс 83,1 хувийн санал, Ж.Оргилбат 76,9 хувийн саналаар олонхийн санал авч сонгогдсон байна. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан залуучуудын Холбоо шинэ, чадварлаг, эрч хүчтэй залуу удирдлагуудаар цус сэлбэн 11-р сард болох орон нутгийн сонгуульд өөрсдийн зүгээс төлөвлөсөн олон ажлуудыг хийж гүйцэтгэхээр ханцуй шамлан орж байгаа бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
amjilt husye, zaluu min, chi yum duulgii shuu
2012-08-30
Amjilt husey!
2012-08-29
amjilt hvsii nvdend dulaahan zaluu bn
2012-08-29
BA06:
Bilguund amjilt husie ee.
2012-08-29
Үнэн үү? бас л нэг хурган дарга болох гэж яваа нэгэн юм бишүү, хүмүүс дарга тэргүүн захирал болох яасан ч дуртай юм бээ
2012-08-29
solongo:
Aan bi ene zaluug tanih yum bn, ih ireeduitei hudulmurch zaluu yum shig sanagdsan. bayar hurgehiin yldamd amjilt husii
2012-08-29
Khosoo:
Bilguuuneee chi shuuu!!!!
2012-08-29
amjilt husiye
2012-08-29
sanchir:
Bilguuneedee bayr hurgey! Tsaashdiin ajild n amjilt husey nzaa
2012-08-29
Manai Songino Hairhanii zaluu bna shd, Amjilt husie
2012-08-29