
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө гуравхан сар үлдээд байна. Арваннэгдүгээр сард болох сонгуульд Ардчилсан намаас Барак Обама нэр дэвшиж байгаа бол Бүгд найрамдах нам Флоридагийн Тампа хотод хурлаа хийж, Митт Ромниг албан ёсоор тус намаас нэр дэвшигч хэмээн зарлаж байна.
Бизнесийн од, Массачусетс мужийн захирагч байсан Митт Ромни намаасаа нэр дэвшихэд дор хаяж 1,144 төлөөлөгчдийн санал авах хэрэгтэй байсан юм. Тэрээр нийт 2,061 санал авч үнэмлэхүй ялсан байна.
Олон нийтийн санал асуулгаар Ромни, Обама нар эн тэнцүүхэн өрсөлдөж яваа юм.
Митт Ромни дэд ерөнхийлөгчид өрсөлдөгчөөр Пол Райаныг сонгосон билээ. Энэ нь маш зөв сонголт болсон бөгөөд сонгуулийн ажилд их хүч нэмлээ гэж ажиглагчид үзэж байгаа.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ