Паралимпийн бамбар нээлтийн ажиллагааг зорьж байна
Паралимпийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болох бөгөөд бамбарын сүүлийн буухиа Стоук Мандевиль тосгоноос Лондоныг зориж байна. Бамбар бүр Нэгдсэн Вант улсад багтдаг Англи, Уэлс, Шотланд, Умард Ирланд улсуудыг төлөөлж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээнд нийт 100 хүүхэд, 3000 гаруй сайн дурынхан оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчид Паралимпийн түүхэн дэх хамгийн амжилттай наадмыг зохионо хэмээн найдаж байна.
Тэмцээнд нийт 166 орны 4300 хөгжлийн бэрхшээлтэй тамирчин оролцох болно.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ