
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.25 цагт нээлтээ хийлээ. Чуулганд оролцох ёстой 71 гишүүнээс 46 нь хүрэлцэн ирсэн юм. Уг хуралдаанаар аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 2012 оны төсөвт тодотгол хийх тухай зэрэг 13 асуудлыг хэлэлцэх юм. Үргэлжлүүлээд 11.00 цагаас эхлэн байнгын хороод хуралдаж чуулганаар орох хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ