Чинбаагийн эмоци
Өнгөрсөн бямба гаригт Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал хөгжимчид рок попынхонтой хамтран "Их хуралдай" тоглолтыг зохион байгуулсан билээ. Энэхүү тоглолтын үеэр хөгжмийн зохиолч Б.Чинбат “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” хэмээх өөрийн зохиосон аялгууг тоглож үзэгчдийн сонорыг мялаасан. Тэрээр энэ үеэр ихэд сэтгэл нь хөдөлж, эмоци нь дээд цэгтээ хүрсэн гэхэд болно. Чинбаа уг аялгууныхаа талаар "Би уран бүтээлч хүн учраас аав минь бурхан болсон ч уран бүтээлдээ мөнхжүүлж үлдээе гэж чин сэтгэлээсээ хүссэн. Аавыгаа өөд болохоос өмнө “Сэтгэлийн гуйлга” хэмээх дуугаа хийж, бурхан болохоос нь өмнө сонсгосон. Тэр үед аавын минь бие их тааруу байсан ч, эцсийн хүчээ шавхаад хүүгийнхээ дууг гоё дуу болж гээд эрхий хуруугаа өргөн урам хайрлаж байсан.
Ер нь эцэг эхийгээ мэнд сэрүүн байхад ачийг нь хариулаарай л гэж хэлмээр байна" хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай.


















Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ