Хүүхэд хүчирхийлэгчийн хам хэрэгтэн суллагджээ

img

Белгийн хамгийн их олны зэвүүцлийг төрүүлсэн гэмт хэрэгтэн Мишель Мартин 30 жилийн ялынхаа хагасыг өнгөрүүлсний эцэст гэлэнмаа нарын сүмд байх зөвшөөрөл авчээ. Тэрээр хүүхэд хүчирхийлэгч, алуурчин Марк Дютругийн эхнэр, хамсаатан байсан юм. Мөн Маркыг шоронд хоригдож байх хугацаанд тусалсан, хоёр охиныг өлсгөж алсан хэргээр буруутгагддаг. Тэрээр мягмар гаригийн орой цагдаагийн машинаар харгалзуулан шоронгоос гарсан юм. Аюулгүй хүчнийхэн түүнийг нийслэл Брюссел хотоос 75 км-ийн зайд орших Маллоне тосгонд хүлээж байгаа бөгөөд Мишель тэндхийн “Кларисс” гэлэнмаа нарын сүмд амьдрах хугацаандаа хийсэн нүглээ наминчлах болно хэмээн өмгөөлөгч нь хэлсэн юм. Мишель өөрийгөө сэтгэцийн өвчтэй Дютругийн хүлцэнгүй биелүүлэгч байсан гэж тодорхойлсон юм. Дютру нь хүүхэд хүчирхийлэгч байсан бөгөөд 1995-1996 оны хооронд зургаан хүүхдийг хулгайлж хүчирхийлснээс хоёрыг нь хөнөөсөн байна.       Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хэлийг ингэж яргалж яаж болдог юм бэ? Хүүхдийн гаж донтон гэж юугаа яриад унаваа? Чи өөрийгөө хэлээд байна уу? Мишээл ээ?
2012-08-29
Bas l chiregdel, tsaana ni hen hegnii naimaa bas baigaa daa
2012-08-29