Мал вакцинжуулах ажилд оюутнуудыг дайчилж байна
Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчиний тархалт зогсоод байна. Өвчлөл гараагүй байгаа ч өндөржүүлсэн бэлэн байдал хэвээрээ байгаа.Энэ өвчинтэй тэмцэх ажилд 155 хүн, 24 автомашин, ариутгал халдваргүйжүүлэлтийн 14, хөдөлгөөнт хяналтын хоёр цэг ажиллаж байгаа. Төв аймгийн зүүн талын 10 сумын нэг сая 600 гаруй мянган малыг вакцинд хамруулаад байна. Энэ жил орж ирсэн оторын айлуудын малыг ч мөн вакцинжуулж байгаа аж. Тиймээс ХААИС-ын оюутнуудыг зөвхөн мал тарихад дайчлан ажиллуулж байгаа гэнэ. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ