Татвар төлөгчдийн өрөөг ажиллуулж эхэллээ
Үндэсний татварын албыг мэдээлэл технологийн орчин үеийн ололт амжилт, мэдлэгт суурилсан цахим татварын алба болгох, зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Татвар төлөгч бүрт хүрсэн татварын цогц үйлчилгээг бий болгож, тэдэнд үзүүлэх татварын үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахим үйлчилгээг нэвтрүүлэх” татварын албадын нэг цэгийн үйлчилгээг нэг өнгө төрхтэй болгохоор Сэлэнгэ аймгийн татварын хэлтэст аймгийн Засаг даргын санхүүжилтээр цахим татварын өрөөг бий болгон тохижуулж, 2011 оны 10-р сарын 3-нээс нээн ажиллуулж байна. Ингэснээр татвар төлөгчдөд хөнгөн шуурхай, соёлч боловсон, дараалал, хүнд сурталгүй үйлчилгээг үзүүлэхээс гадна татварын байцаагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх боломжийг бүрдүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ