
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөнгөж сая Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг олонхийн саналаар дэмжлээ. Зарим гишүүн түүнийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэж үзсэн бол тэрээр тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг харьяалуулах хүсэлтээ гаргасан гэдгийг дуулгав.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “МАН-ын гишүүд аль байнгын хороонд харьяалагдах хүсэлтэйгээ албан ёсоор илэрхийлээгүй байгаа. Энэ асуудал заавал чуулганаар хэлэлцэгдэж батлагдах ёстой тул шууд байнгын хорооны төвшинд асуудлыг шийдэх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ