Болавен хуй салхи БНСУ-д хүрч, 8 хүн эрсэджээ

img

Номхон далайн хүчтэй шуурга Болавен мягмар гаригт БНСУ-д хүрч загасчдийн хоёр усан онгоц сүйрч, таван загасчин амь эрсэджээ. Хятадын загасчдийн онгоц Чежү арлын орчим хад чулуу мөргөн сүйрч, аврагчдын баг 12 загасчдийг аварсан байна. Үүнээс гадна гурван хүн нас барсан байна. Мягмар гаригт 330 мянган айл цахилгаангүй болж, 70 гаруй айл орон гэргүй болжээ. 200 орчим нислэг цуцлагдсан байна. БНСУ нийслэл Сөүл хотод гамшигийн тухай сэрэмжлүүлэг гаргасан байжээ. Хуй салхи улсын өмнөд болон баруун хэсгийг хамарч, гудамж талбайн гэрэл, сүмийн оройг сүйдэлжээ. 15 мянган сургууль хичээл завсарласан байна. Шуурга цааш БНАСАУ-ыг чиглэж байгаа юм. Хойд Солонгос долдугаар сард болсон үерийн хохирлыг давах гэж хичээж байгаа бөгөөд хуучирсан дэд бүтэц, ус зайлуулах хоолой муу, ойгүйжилт зэрэг нь аадар бороо болоход улс гамшгийн байдалтай болоход хүргэдэг. Долдугаар сард болсон үерийн улмаас нийт 170 хүн нас барж, хэдэн мянган хүн орон гэргүй болсон байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

me:
omg
2012-08-30