Г.Уянгыг дэд хорооны даргаар томиллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Уянгыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.
Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Одонтуяа, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, С.Эрдэнэ, С.Ганбаатар, С.Дэмбэрэл нар харьяалагддаг байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ