230 кг жинтэй бөмбөг дэлбэлжээ

img

Германы Мюнхен хотын төв хэсэгт өчигдөр орой тэсрэх бөмбөгийн мэргэжилтнүүд 230 кг орчим жинтэй дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг дэлбэлжээ. Мэргэжилтнүүд бөмбөгийг цэнэггүйжүүлэх оролдлого бүтэлгүйтсэний улмаас ийм арга хэмжээ авсан байна. Хяналтгүй дэлбэрэлтээс энэ нь дээр гэж үзжээ. Бөмбөг даваа гаригт Швабинг дүүргээс олдсон бөгөөд ойр хавийн барилгын иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа ийнхүү дэлбэлсэн байна. 3000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудыг сөнөөхийн тулд холбоотны нисэх онгоцууд хэдэн сая тонн зэвсгийг германд буулгасан мэдээ байдаг. Хэдэн арван мянган дэлбэрээгүй тэсрэх бөмбөг одоо ч германы нутаг дэвсгэрт байгаа гэж үздэг. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
yamar aimaar yum be
2012-08-29