
МУИС-д шинээр элсч бүртгүүлэх оюутнуудад эрүүл мэндийн үзлэгт заавал орох шаардлага тавьсан байна. Тус сургуулийн оюутны дотуур байрны дэргэдэх “Данкүүк” шүдний эмнэлэгт хийж байгаа үзлэгийг сургуулийн эмч баталгаажуулах тул элсэлтийн шалгалтын үеийн эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хэрэгсэхгүй байгаа юм. МУИС-ийн салбар 14 сургуульд шинээр элссэн 3000 орчим оюутан хэдэн өдрийн турш өглөөнөөс орой хүртэл урт дараалалд зогсч, 5000 төгрөгийн хураамжтай бүртгүүлж байгаа нь багагүй чирэгдэл учруулж байна.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ