
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүн Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын таван хүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцэж байна. Тэднийг прокурорын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, прокурорын биед халдсан. Мөн жагсаал цуглаан зөвшөөрөлгүй зохион байгуулсан гэдэг хэргээр буруутгаад байгаа юм. Өнгөрсөн таван сард анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн боловч хэргийн материал хангалтгүй, гэм буруутайг нотлох баримт үгүй байна хэмээн хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ