
“Нарантуул” захын наймаачид хотын захиргааны шийдвэрийг эсэргүүцэж байна. Зах шинэчилсэн хуваарийн дагуу анх 07.00-16.00 цагийн хооронд ажиллах ёстой байсан ч 12.00-21.00 цаг хүртэл дахин өөрчилсөн юм.
Гэвч лангуу түрээслэгчид өвлийн улиралд ингэж оройтвол хамаг бараагаа хулгайчид алдана хэмээн сэрэмжилж байна. Харин нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд хоёр сарын хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн цогц арга хэмжээний хүрээнд гаргасан хуваарийг ийнхүү өвлөөс өрсөж эсэргүүцэх нь түргэдсэн алхам болох буйзаа.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ