Сирийн сөрөг хүчнийхэн нэгдэж, хямралыг зогсоох талаар хуралдана

img

Сирийн сөрөг хүчний хэд хэдэн гол бүлэглэлийн төлөөлөгч өчигдөр Дамаск хотод хэвлэлийн бага хурал хийж, хэрхэн эх орондоо энхтайвныг авчрах талаар хамтарсан мэдэгдэл хийжээ. Тэд зөвшилцөлд хүрч, төлөвлөгөө гаргасан бөгөөд дотоодын болон гадны сөрөг хүчнүүдтэй нэгдэн улсаа хэрхэн хямралаас гаргах талаар хуралдах юм. Ардчилсан хувьсгал хийх хүчний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ража Аль Нассер уг хурлын ерөнхий зохицуулагчаар ажиллах аж. Нассер хэлэхдээ Сири дэх одоогийн нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд сөрөг хүчнийхэн тэмцэлдэх биш дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй гэсэн юм. Мөн энэ бүх дотоодын хямралын гол буруутан нь Сирийн Засгийн газар гэдгийг тэрээр онцлон хэлжээ.       Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ