
Дорнод аймгийн МАН-ын хорооны ээлжит хурал болж, шинэ удирдлагаа сонгожээ. Тус хорооны даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс эрхэм гишүүн асан Д.Одбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонбаатар, намын даргын зөвлөх Б.Энхбаяр нарын дөрвөн хүний нэр дэвшүүлснээс дэд дарга М.Бадамсүрэн гишүүдийн 62,3 хувийн саналаар сонгогдсон байна. Дэд даргаар аймгийн НАМЗХ-ны дарга Ш.Ёл, тэргүүлэгчээр Б.Насантогтох, П.Мөнхтөр нарыг нэмж сонгосон ба хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ундармаа оролцжээ.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ