Монголын багийн туг өргөх ёслол боллоо

img

“Лондон-2012” паралимпийн зуны 14-р их наадам өнөөдөр хөшгөө нээлээ. Олимпийн тосгонд байрлаж байгаа Монголын баг тамирчид бэлтгэлээ бүрэн хангаад байна. “Лондон-2012” паралимпийн 14-р их наадамд 166 орны 4200 тамирчид өрсөлдөхөөр Англи улсын нийслэл Лондонд хотод цуглаад байна. 8-р сарын 27-ны орой олимпийн тосгонд Монголын багийн туг өргөх ёслол боллоо. Энэ арга хэмжээнд, Азийн спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, Монголын паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын багийн дарга Н.Оюунбат, Монгол улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайдын яамны түр хамаарагч Н.Батаа, тамирчид, дасгалжуулагч нар болон Лондонд хотод суугаа Монголчууд оролцлоо. “Лондон-2012” паралимпийн 14-р их наадамд оролцох Монголын баг тамирчид 8-р сарын 16-ны өдөр Будант Альбионд ирсэн юм. Тамирчид Сарри мужид бэлтгэл сургуулилтаа хийж байгаад олимпийн тосгон нээгдэхээр энд ирж байрлацгаасан юм. Баг тамирчдын бэлтгэл сайн хангагдсан гэж дасгалжуулагч нар хэлж байлаа. Мэдээллийн ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагыг дэмжигч “Хадгаламж банк”, үргэлж шинэлэг, загвартай “Чансаа фэшн” хамтран ажиллаж байна. Лондон хотоос тусгай сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ш.Гантуул нар мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anonymous ta haanahaar yu geed bicheed bna!?
2012-08-30
mongol:
amjilt husetamirchiddaa ta nar medali avbal nasaaraa ideh hooltoi shuu ta nar min hicheegeerei
2012-08-29
mongoliin fapia olimfod opolstoj bgaa baga tamipchidad amjilt xvcii
2012-08-29