Паралимпийн ХIV наадам өнөөдөр хөшгөө нээнэ
2012-08-29

Будант Албонд Олон улсын паралимпийн хорооны гишүүн 166 орны тамирчид ирээд байна. Лондон хотын олимпийг зохион байгуулах хороо, Олон улсын паралимпийн хорооноос энэ удаагийн наадмын зохион байгуулалтанд онцгойлон анхаарч байна. “Лондон-2012” Паралимпийн их наадам орон нутгийн цагаар 19 цагт Монголын цагаар шөнийн 02 цагт олимпийн цэнгэлдэхэд хөшгөө нээнэ. Энэ удаагийн паралимпийн наадамд оролцож байгаа баг тамирчдын тав тухыг хангах үүднээс зам талбай, олимпийн тосгоныг бүрэн тохижуулсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зам, гарц засаж тохижуулан 5 алхам тутамд байршил заасан байгаа юм. Маргааш паралимпийн эхний өрсөлдөөн жудо бөхийн төрлөөр эхэлнэ. Эксел ордонд явагдах жудо бөхийн тэмцээний эхний өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд ОУХМ н.Ганбат зодоглоно. Паралимпийн 14-р их наадмын үеэр 8000 автобус метро, 22.000 такси үйлчилж байна. Мөн метро болон автобусны буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх бүхийл боломжыг бүрэн хангаж өгөхийн зэрэгцээ тусгай лифт, шат, гарцыг сум тэмдгээр заан тайлбарлаж өгсөн байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагыг дэмжигч “Хадгаламж банк”, “Чансаа фэшн” хамтран ажиллаж байна.
Shuud.mn
Сонин хачин
Olymp bambaraa asaadag bolohoos hushig neene gej yu baidagiin. Yamar dramiin yumuu duuriin teatr bish dee...
2012-08-30
үгээ зөв бич Паралимп байхдаа яахав дээ
2012-08-30
olimid opolstoj bgaa mongoliin tamipchidad amjilt xvcii
2012-08-29