Уран бэрчүүд Английг хожлоо

img

Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад энэ сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Тус олимпиадын хоёрдугаар тойргийн тоглолт ид дундаа явна. 150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн манай эрэгтэй шатарчид эхний даваанд тус олимпиадын 134 дэх эрэмбэтэй Фижи арлын шатарчдыг 4:0-ээр цэвэр ялж, удаах тойрогт Арабын нэгдсэн Эмиратын багтай 2:2-оор хайнцлаа. Эмиратын багтай тулахад олон улсын их мастер Ц.Батчулуун учраагаа ялж, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал, М.Гүнбаяр нар өрсөлдөгчтэйгээ эвийн гэрээ байгуулжээ. Харин нэгдүгээр ширээний тоглогч, олон улсын мастер Б.Гүндаваа маань 2546 чансаатай их мастер А.Салемд дийлдсэн юм. 120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын баг эхний шатанд 84 дэх чансаанд буй, тэмцээнийг зохион байгуулагч Туркийн 2-р багийг 2,5:1,5 оноогоор ялсан бол хоёрдугаар тойрогт тэд Английн бүсгүйчүүдийг илт давуу ялах нь тодорхой боллоо. Их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Б.Анхчимэг, ФИДЕ-гийн мастер С.Отгонжаргал нар учраагаа хожоод байна. Хоёрдугаар ширээнд суусан олон улсын мастер Д.Янжиндуламын тоглолт хараахан өндөрлөөгүй байгаа юм. Нэмэлт: Олон улсын мастер Д.Янжиндулам өрсөлдөгчөө хожсоноор Монголын баг Английг 4:0-ээр бутниргэлээ. Гуравдугаар тойрогт манай эрэгтэйчүүд чансаа ойролцоо Австралитай, бүсгүйчүүд дэлхийд чансаагаар аман хүзүүнд яваа Оросын хүчирхэг багтай оноолт таарсан байна. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гарчиг нь ерөөсөө нийцээгүй. Утгагүй юм
2012-08-31
Mongol ohidoo Delhiig ezegneerei!!!
2012-08-30
Юугаа хуцаад байгаан. Ухаанаа уралдуулж улсаа мандуулж яваа бүсгүйчүүд л байна. Уран бэрийн нүүдэл гэж байдаг юм. Ухаан чинь хүрэхээргүй богинохон юм бол дэмждэггүй юм гэхэд доромжлолгүй бай.
2012-08-30
бүгд айлын авгай нар юм уу.
2012-08-30
Юугаа хуцаад байгаан. Ухаанаа уралдуулж улсаа мандуулж яваа бүсгүйчүүд л байна. Уран бэрийн нүүдэл гэж байдаг юм. Ухаан чинь хүрэхээргүй богинохон юм бол дэмждэггүй юм гэхэд доромжлолгүй бай.