
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Говь талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ