Дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг өгөв

img

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан дүүргүүдийн агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажилтай танилцаж, халаалтын улирал эхлэж буйтай холбогдуулан дараах үүрэг даалгаваруудыг өглөө.

Дулааны хэрэглээндээ утаагүй дулааны эх үүсвэрүүдийг ашиглана

Монголын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөлтэй хамтран худалдан борлуулж буй эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг иргэдэд хүндрэлгүй, түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах, стандартын шаардлага хангасан зуух болон бусад утаагүй дулааны эх үүсвэрүүдийг иргэд ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих, ашиглаагүй тохиолдолд хатуу хариуцлага тооцож ажиллахыг даалгалаа. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг, агаар бохирдуулах эх үүсвэр бүхий бүх аж ахуйн нэгжүүдийг зөвхөн стандартын шаардлага хангасан зуух болон бусад утаагүй дулааны эх үүсвэрүүдийг ашиглахыг шаардах, түүний хэрэгжилтэд хяналт тавих ажил зохион байгуулах, аж ахуй нэгж байгууллагууд сайжруулсан зуух болон боловсруулсан түлш хэрэглэх, ажилчдаа эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээр шагнаж урамшуулах зэрэг ажлуудыг дэмжиж ажиллахыг дүүргийн засаг дарга нарт үүрэг болголоо. “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс”-ийн айл өрхүүдийг боловсруулсан түлшээр хангаж ажиллахдаа иргэдэд түүхий нүүрс түлэхийг хуулиар хориглосон тухай мэдээлэх, боловсруулсан түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар сургах ажлуудыг зохион байгуулах, мөн түлш хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ийг яаралтай хэвлэж айл өрхүүдэд тараах, түлш борлуулагчидтай гэрээ байгуулах, иргэд хөнгөлөлттэй худалдан авсан боловсруулсан түлшээ ченжүүдэд дамлан худалдаалах явдалд Цагдаагийн байгууллагатай хамтран хатуу хяналт тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хангаж ажиллахыг санууллаа.   Орон нутгийн сонгуультай холбогдуулан агаарын бохирдолтой тэмцэх ажлыг хойш тавилгүй ажиллахыг дүүргүүдийн удирдлагуудад анхааруулав Нийслэл, дүүргүүдийн удирдлагуудад “Агаарын тухай хууль”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журам”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатайг хэллээ. Сайжруулсан зуух худалдан авсан иргэдэд зуухны галлагааг зөв хийх, ашиглалтын горимыг сургах, сайжруулсан зуух, боловсруулсан түлш, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа гэр хорооллын өрхүүд цахилгааны хөнгөлөлтөнд хэрхэн хамрагдах, мөн сайжруулсан зуухаа ашиглахгүй, түүхий нүүрс түлж байгаа өрхүүдэд ямар хариуцлага хүлээлгэх тухай мэдээллийг иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй хүргэх, цахилгааны зөв зохистой хэрэглээг сургах, сурталчилах ажлуудыг дүүргүүд зохион байгуулахыг даалгалаа. Энэ намар болох орон нутгийн сонгуультай холбогдуулан агаарын бохирдолтой тэмцэх ажлыг аливаа хэлбэрээр хойш тавихгүй, онцгой анхаарал хандуулан ажиллахыг дүүргүүдийн удирдлагуудад анхааруулав. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
tegeed agaariin bohidolgui zuuh gedeg ee sain taraahgui bas deer ni ter tulsh ni hurteemj muutai bjiij yaj irgediig tuluuleh gd bdag humuus we? buh umaa sain bodoj hiihgui bol arai yadan nuursee hudaldaj awch bgaa humuust buur l ih daramt bolno bas ter nuursnii suudai ene terd er ni standart gej um bn uu nyalh huuhed ulgiidsunuus joohon ym bn lee shd arai gutarmaar
2012-08-30
toriin albaniihanb baival comment uldeegeed uldeegeed yavchaarai haha
2012-08-30