Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Д.Батцогт сонгогдлоо

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зэрэгцээ харьяа дэд хороодынхоо дарга нарыг сонгох тухай асуудал хэлэлцэв. Тус байнгын хороонд Нутгийн удирдлагын, Ёс зүйн, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын гэсэн дөрвөн дэд хороо харьяалагддаг юм. Ингээд Нутгийн удирдлагын дэд хорооны даргад МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогт, бусад дэд хороодын даргад Ардчилсан намын бүлгийн гишүүд  буюу Ёс зүйн дэд хорооны даргад М.Батчимэг, УИХ-ын  гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад Р.Гончигдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын хорооны дэд даргад Ж.Батзандан нар нэр дэвшсэнийг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Battsogtoo ene l dargiin ajil chamd oldson ni ih uym. Syrch medej bolovsroloo deeshluulehiin orond saidiin suudal zuudlehee boli. Ooriinhoo medleg chadvaraa shudargaar unelj sur
2012-08-30
toogii:
soxor bogd
2012-08-30