Катарын хааны гэр бүл ”Улаан чөтгөрүүд”-ийг авахыг хүсчээ

img

Хөлбөмбөгийн ертөнцөд бас нэгэн том хөрөнгө оруулалт хийгдэж томоохон шуугиан дэгдэх тун дөхөөд байна. Английн алдарт “Манчестер Юнайтед” багийг Катарын «Qatar Holding»  хөрөнгө оруулалтын компани худалдан авах саналаа албан ёсоор тавьжээ. Тэд нийтдээ 2.5 тэрбум паунд зарцуулахад бэлэн аж. Энэ мөнгөний хагас нь “Улаан чөтгөрүүд”-ийн хуримтлагдсан өрийг дарахад зориулагдах бол үлдсэн хагас нь Сэр Алекс Фергюсоныг хүссэн тоглогчоо авахад зарцуулна. «Qatar Holding»  компани нь Катарын хааны гэр бүлийн эзэмшил бөгөөд захирлаар нь тус улсын Ерөнхий сайд Шейх Хамад Бин Яссим Би Жабар Аль-Тани юм байна. Хэрвээ тэдний наймаа тохиролцоонд хүрвэл “Манчестер Юнайтед” хөрш “Манчестер Сити”-гээсээ хавьгүй их хөрөнгөтэй болох юм. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ