Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэн тухай мэдээллийг сонордуулья. -1813 оны наймдугаар сарын 30-нд Калмын тулалдаанд Наполеоны маршалуудын 32000 цэрэг бүхий арми Австри-Прусс-Оросын давуу хүчтэй тулалдан бут цохигджээ. -1835 онд Австрали улсын нийслэл Мельбурн хот байгуулагджээ. -1896 онд Филиппиний хувьсгал эхэлжээ. -1914 оны энэ өдөр дэлхийн нэгдүгээр дайнд Германы арми танненбергийн дэргэдэх тулаанд Оросын армид бут цохигдож ухарсан байна. -1918 онд Фэнни Каплан гэх 28 настай эмэгтэй В.И.Лениний амь насыг хөнөөхийг завдаж нэгэн цуглаан дээр буудсан ч бүтэлгүйтжээ. -1945 оны энэ өдөр Британийн армийн цэргүүд Хонконгийг Японы дарлалаас чөлөөлжээ. -1974 онд Японы Мицубишигийн төв оффист бөмбөг дэлбэлсний уршгаар 8 хүн алагдаж 378 хүн шархджээ. Дэлбэрэлтийн хариуцлагыг тэр үеийн зүүнтний үзэлтнүүдэд тохож нэлээд хэдэн этгээдийг Засгийн газраас баривчилж байжээ. -Мөн оны энэ өдөр зүүн Европт Белград-Дортмундын галт тэрэг Загреб дэх өртөөнд замаасаа гарч осолдсоноор 153 зорчигч амиа алдсан эмгэнэлт явдал болжээ. -1981 онд Ираны Ерөнхийлөгч Мухамед Али Ражай, Мухамед Жавад Бахонар нар тус улсын можахедуудын тавьсан бөмбөгөнд өртөн амиа алджээ. -1995 онд НАТО-гийн цэргүүд Боснийн Сербүүдийн эсрэг операци хэрэгжүүлж эхэлжээ Мөн өнөөдөр Белоруссын ерөнхийлөгч Александр Лукашенко, Холливудын од Камерон Диас, тэрбумтан Уоррен Баффетт нар мэндэлжээ. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ