Паттинсон Лотнерийн биеийг хараад өөрийгөө голжээ

img

“Харуй бүрий” киноны цус сорогч Эдвард Каллений дүрээр од болсон жүжигчин Роберт Паттинсон хамтран тоглогч Тэйлор Лотнерийн биеийн хөгжил, булчин шөрмөсийг хараад өөрийгөө голох болсноо ний нуугүй ярьжээ. 19 настай Тэйлор Лотнер өдөртөө заавал 2 цаг гаруй хүчний дасгал хийж, биеэ хөгжүүлдгээс гадна тулааны урлагийн шаггүй тамирчин юм. “Өөрийгөө олонд хэрхэн харагддаг бол гэж жүжигчин хүн санаа зовдог байх ёстой. Өмнө нь би өөртөө тэгтлээ санаа зовдоггүй байж. Харин Лотнертой уулзсанаас хойш өөрийгөө бага зэрэг голох болсон. “Одоо намайг хэн нэгэн түүнтэй харьцуулж, булчин шөрмөсийн талаар ярина” гэж би дотроо бодсон. Би биеэ хөгжүүлж, булчингаа хаанаас нь харуулбал дээр бол гэж элдэв хөдөлгөөн хүртэл бодож явдаг болсон” гэж Роберт Паттинсон ярьжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Demii yum muruuduj uuriiguu zovooj yavdag teneguud bh yum da,ineedtei he he
2012-04-16
yaagii kk
2012-01-02
паттинсон лотнер ёоох ямар гоё залуу вэ бүр ухаан балартмаар энэ залуу надад дуралхын бол яадаж нүүр өхийн бол миний араас гүйдэг бүх залуучуудаар солисон ч бэлэн байна шалдан алхсан ч чадна шалдан автовусанд сууж явсан ч чадна хэхэ
2011-12-26
yaagii kk
yeah, I love Lautner !!!!
2011-11-10
lautner goe zaluu shvv
2011-10-27