УИХ-ын дарга уулзалт хийнэ
Манай оронд айлчилж байгаа БНСВУ-ын Үндэсний ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дэд дарга Данг Динх Лиен тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр 10.30 цагаас Төрийн ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй уулзана.
Түүнчлэн үргэлжлүүлээд 11.00-11.40 цагт мөн тэндээ УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой уулзахаар болжээ.
Харин 14.00 цагаас УИХ-ын дарга З.Энхболд албан өрөөндөө хүлээн авч уулзана.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ