Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өлзийт хааны бунхантай танилцав

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иран улсын Занжин мужийн Султания хот дахь Ил хаант улсын Өлзийт хааны бунхантай танилцав. Тус бунхан нь 1302-1312 онд баригдсан бөгөөд 2005 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн юм байна. Өлзийт хаан хаан ширээнд залармагцаа Хонгор улаан гэдэг энэ уужим хөндийд барьсан жижиг тосгоныг  хот болгон өргөтгөж Ил хаант улсын нийслэлээр зарлан Султания хэмээх нэр хайрлажээ. Удалгүй Султания хот  Ази, Европыг холбосон худалдааны томоохон төв болжээ. Энэ нутаг ан гөрөө элбэг, адуу малын бэлчээр сайтай тул Аргуун хаан хүртэл зуны өргөөгөө бариулж байсан юм байна. Өлзийт хааны бунхан бол 200 тонн хүнд давхар дээвэртэй, номин цэнхэр бөмбөгөр оройтой, 49 метр өндөр барилга байгууламж юм. Дэлхийд хэмжээгээрээ гуравдугаарт ордог том бунхан аж. Сэргээн босгох, засах ажил ид хийж байгаагаа бунхны захиргааныхан ярьж, анхны байдлаар нь сэргээхийг зорьж буйгаа дуулгав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бунхантай танилцсаныхаа дараа талархлын дэвтэрт нь “Бидний өвөг дээдэс Өлзийт хааны бунханд зочилсондоо баяртай байна. Бунхныг эдүгээ хүртэл хайрлан хамгаалж, сэргээн засварлаж байгаад талархаж байна. Бунхны захиргаанд ажлын амжилт, Султания хотын оршин суугчдад хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүлье” гэж худам монгол бичгээр бичиж дор нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэмээн гарын үсгээ зурлаа. Мөн Ерөнхийлөгч бунхны захиргааныханд дурсгалын зүйл гардууллаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yum hiihgy hotoor neg shulsee goojulj hog hayj yvdag nuhduud chadahgyn bj ymar ih hun shuumjildiimbe novshnud uursduu mongol bichgeere bichij chadahgydee
2013-01-22
ene odoo yamar mongol bicheg medeh bis dee!!!eer hyn bicheed terniih ni hajyyd ysegeen yldeesen bna heerhii!!!enyynii derged Enhbayar maani ch hamaagyi tom erenhiilegch yum aa!!!
2012-08-30
ooroo bicheegui ni oilgomjtoi l bna shd
2012-08-30
ooroo ingej bichsen gedegt gunee ergelznem. gariin usgiig ni har daa. iim gariin usegtei hun yaagaad ch tegj bichihgui
2012-08-30
ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ХҮЛЭГИЙН ИЛ ХААНТ УЛСЫН ҮЕИЙН ТҮҮХЧ РАШИД АД ДИН, ЕР НЬ ТЭР ҮЕИЙН ТҮҮХЧДИЙН МОНГОЛЧУУДЫН ТАЛААР БИЧСЭН ТУУРВИЛУУДЫН ЭХИЙГ БИШ ЮМ АА ГЭХЭД ХУУЛБАРУУДЫГ БҮГДИЙГ ОЛЖ ИРЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА
2012-08-30
Ерөнхийлөгч маань монгол бичгээрээ сэтгэгдлээ бичсэн баяртай байна. Иранчуудад маш гүнзгий сайхан сэтгэгдэл төрүүлсэн байхаа. Учир нь монгол бичиг бол босоо бичдэг болохоос араб бичгээс үүсэл гаралтай шүү дээ.
2012-08-30
ooroo ingej bichsen gedegt gunee ergelznem. gariin usgiig ni har daa. iim gariin usegtei hun yaagaad ch tegj bichihgui
yerunheilegchd mash yeh bayarlala,
2012-08-30
yamar gojo bishigtee xun be?
2012-08-30
MANAI ERONHIILOGCH OVOO YUM OO ,HEN URD N INGEED YAVAAD BDG BLAA
2012-08-30