Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийг дэмжлээ

img

УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 13-р зүйлд хэсэгчлэн  тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой  холбоотой  хуулийн төслийг хэлэлцээд 64.9 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Ерөнхийлөгч  Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох нь  буруу гэсэн байр суурьтай байсан бол  УИХ-ын гишүүн Ж.Батзандан  эл төслийг хүлээн авах нь зүйтэй. Сүүлийн 20 жил шүүх байгууллага  нэг намын тогтолцоотой явсан. Энэ нам шүүхийг дампууруулсан, нэг өдөр 820 хүүхдэд ял өгч байсан. Үүнийг шинэчлэхийн тулд Ерөнхийлөгчийн хориг орж ирсэн гэж ойлгож байгаа.  Ардчилсан Ерөнхийлөгчтэй үед хүний эрх зөрчигдөхгүй гэдэгт итгэж байна. Шүүх засаглал, гүйцэтгэх засаглал хоёр  нэг дор төвлөрвөл дарангуйлал бий болох  аюултай гэсэн саналыг хэллээ. Түүнчлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  улс төр болон ардчиллын механизмтай шүүх эрх мэдлийн байгууллыг хольж хутгаж болохгүй  гэдэг зарчим энэ нийгмийн хамгийн суурь үнэт зүйл.  Үндсэн хуулиар ч  үүнийг бэхжүүлсэн. Тэгэхээр парламемт рүү буюу улстөрчид рүү  шүүхийн захиргааг авчирна гэдэг бол аюул. Тэрний хорыг Хууль зүйн сайд  шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байхдаа  амссан. Дараа нь  Дээд  шүүхийн Ерөнхий шүүгч рүү  авчирсан. Гэтэл шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа  шүүгчид энэ эрх мэдлийг өгөх нь аюултай гэдгийг харагдсан учраас Ерөнхийлөгчийн хоригыг хүлээн авах зөв гэсэн санал хэлсэн юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бидний үзэх дуртай америк кинонууд дээр бүр 19_р зууны үед шүүх процесс ширүүн мэтгэлцээнээр явагдаж байгаа харагддаг Манайд шүүх мэтгэлцээнгүй явагддаг нь ард түмэнд харагдлаа Хойд Солонгос л тийм байдаг Шүүх шинэжлэгдсэн Ерөнхийлэгч юу яриад байсан бэ
2012-08-30